2010-12-03
2010.12.03
Бөөн бухимдал, хэн нэгнийхээ дээр гарах гэсэн хөгийн энэ нийгэмд амьд явсанаас үхсэн нь дээрч юм дөө гэж ярих хүнтэй таарч л байсан. Эсвэл нэг удаа ч болов толгойд орж ирж байсан санагдана. Гэхдээ бид өнөөдөр энэ бухимдал, хэрүүл тэмцэл, шурдага бусуудын төлөө төлж байгаа нервээ маргааш эсвэл сарын дараа, бүр жилийн дараа эдлэх төсөөллийн сайн сайхан амьдралаасаа авах ханамжаар цагаатган амьдарч байна. Золиг гэж тэгээд тэр нь хэзээч юм бүү мэд. Тийм болохоор маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушиг гэдэг шиг зүгээр маргаашийг бодолгүй сайхан амьдрах юмсан. Маргааш эдлэх сайн сайхан нь өнөөдөр эдлэж буй зовлонгийн төлөөсөөс илүү гарах ч юм уу үгүй ч юм уу. Гэхдээ л маргаашаас илүү нөгөөдөр байгааг амсаж чадалгүй өнөөдөр зүгээр суучихаад нөгөөдрийн жаргалын хажуугаар гутлаа чирээд гарвал харамсмаар санагдаад байды.


Бичсэн: Monkey | цаг: 14:40 | НИЙТЛЭЛ
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1)
Сэтгэгдэл:


тэгээд ямар санал байна??? ярзайтал инээх
Бичсэн: upshot цаг: 11:45, 2010-12-04 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax